Цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа 20 орчим цаг үргэлжилж байна

Цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа 20 орчим цаг үргэлжилж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-27
Нийтлэлийг
Cherrynews
Төв аймгийн Заамар суманд энэ сарын 27 ны өдөр цооногт гурван настай охин хүүхэд унаж, аврах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. ОБЕГ-ын алба хаагчдын өгсөн мэдээллээр цооног нарийн аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг дурдлаа. Хүүхэд цооногт хөлөөрөө унаж гацсан байх магадлалтайг онцлов.
   
Өчигдөр оройны байдлаар хүүхэд хөдөлж, уйлж байгаа нь сонсогдож байсан. Харин өглөө 6 цагийн орчимд хөдөлгөөнгүй болжээ. Аврагчдын үзэж байгаагаар хүүхэд ядарч унтсан байх магадлалтай гэж таамаглаж байна.
30 метрийн гүнд хүйтэн учраас шөнийн турш халуун агаар нүх рүү дамжуулжээ. Нүхний ам 25 см хүрэхгүй диаметртэй, хайгуулын өрмөөр ухсан нарийн цооног учраас хүн орох боломжгүй байгаа юм.
 
Одоогийн байдлаар нүхний хажуу талаар 5 экскаватор зэрэг ухаж "крандах" аргаар хүүхдийг аврахаар ажиллаж байна. Аврах ажиллагааг Үндэсний аврах бригад удирдан Төв аймгийн Онцгой байдал, Заамар сумын онцгой байдал,  нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд техникийн болон бусад дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаа гэх мэдээллийг өглөө.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.