
Ирэх 7 хоногт халуун ус тасрах байршлууд
Нийслэл хотын дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Энэ хүрээнд ирэх Даваа гариг буюу зургаадугаар сарын 15-наас 28-ны өдрүүдэд зарим байршлын хэрэглэгчдийн халуун усыг 14 хоногийн хугацаанд хязгаарлаж, төлөвлөгөөт засварын ажил хийхээр болжээ.

Тодруулбал, дараах бүс, хорооллуудын хэрэглэгчдийн халуун усыг түр хугацаагаар хязгаарлана. Үүнд:
- Жаргалан хотхон
- БНСУ-ын Элчин сайдын яам орчим
- Нархан хотхон
- Оддын хотхон орчим
- Олимп хотхон
- Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол хүртэлх бүс
- Нарантуул худалдааны төв орчим
- Дүнжингарав хороолол
- Маршал таун хороолол
- Ривер Гарден хороолол орчим
- Их тэнгэр цогцолбор
- Сонжин Гранд зочид буудал орчим
- Алтан тэвш хороолол орчим
- АШУҮИС-ийн шинэ байр
- Амгалан орчмын хэрэглэгчид
- 15 дугаар хорооллын ЦТП-15 салаа
- Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг орчим
- УДДТ-15-аас хангагддаг хэрэглэгчид
Энэ хугацаанд ДХ-1236–ДХ-1240 хоорондын 700 мм-ийн голчтой 156 хос метр дулааны шугамыг шинэчлэн солихоос гадна хэд хэдэн цэгт хаалт, таслах төхөөрөмж болон компенсатор шинэчлэх, урсгал засварын ажлуудыг гүйцэтгэх юм.
Тухайлбал, ИЗ-1217 цэгийн салааны 400 мм-ийн хаалт, ДХ-1463 цэгийн салааны 300 мм-ийн хаалт, ДХ-1240 цэгийн 700 мм-ийн компенсатор зэрэг тоноглолыг шинэчилж, бусад шаардлагатай засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


