Баян-Өлгийд хоёр гэр шатжээ

Баян-Өлгийд хоёр гэр шатжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-12
Нийтлэлийг
Cherrynews

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум 1 дүгээр багт "Хоёр гэр шатаж байна" гэсэн дуудлагыг 2026.06.11-ний өдрийн 16:40 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 4 болон 6 ханатай 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Түүнээс гадна Төв аймгийн Батсүмбэр сум Мандал багийн Уйлант "гэр шатаж байна" гэсэн дуудлагыг 2026.06.11-ний өдрийн 18:30 цагт мөн хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшил, 4х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ. 

Ахуйн түймэр гарсаар байгаа тул иргэн, өрх бүр сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.