
ASEAN E-Sports Cup олон улсын тэмцээнд дэлхийн №1, бүх цаг үеийн домогт шатарчин Магнус Карлсен түрүүллээ
Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2026-06-13
Нийтлэлийг
Cherrynews
Энэхүү нэр хүндтэй тэмцээнд eрөнхий сайд асан Ш.Занданшатар хүндэт зочноор уригдан оролцож, Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын 33 дахь аварга, Олон улсын мастер Мөнхдалайгийн Амилал эх орноо төлөөлөн дэлхийн шилдэг их мастеруудтай амжилттай өрсөлдлөө.



Амилал маань хэсгээсээ шалгарч, шөвгийн наймд ОХУ-ын супер их мастер Андрей Есипенкотой хүч үзэн, эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдсөн нь Монголын шатрын хувьд бахдам амжилт байлаа.
Дэлхийн шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монголын нэрийг өндөрт өргөж, оюун ухаан, ур чадвар, тэмцэгч чанараа харууллаа.Өнөөдөр тэр дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж чадна гэдгээ харууллаа. Маргааш Монголын шинэ үеийн шатарчид дэлхийн оргилд хүрч чадна гэдэгт итгэл төрүүллээ.Монголчууд бидний оюуны өв, нүүдэлчдийн цэцэн ухаан, шинэ үеийн боловсрол, хөдөлмөр, тэмүүлэл нэгдэж чадвал дэлхийн тавцанд гарах боломж биш, бодит амжилт болдгийг Амилалын тоглолт дахин баталлаа.Монголын шатрын ирээдүй гэрэлтэй байна. Дэлхийн аваргуудтай мөр зэрэгцэн өрсөлдөх шинэ үе аль хэдийнэ төрөн гарчээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


