Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид БНСУ-ын хүүхэлдэйн фестивальд оролцоно

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид БНСУ-ын хүүхэлдэйн фестивальд оролцоно

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2026-06-16
Нийтлэлийг
Cherrynews

БНСУ-ын Чүнчон хотноо ирэх долдугаар сарын 13-наас наймдугаар сарын 10-нд болох 38 дахь удаагийн Чунчоны хүүхэлдэйн фестивальд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид оролцоно.

Тус фестиваль Чунчон хотын Хүүхэлдэйн театрын дэргэдэх “The Chuncheon Puppet Festival Foundation”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, хүүхэлдэйн урлагийн олон улсын нэр хүндтэй, дэлхийн олон орны уран бүтээлчид, мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэдгээрээ онцлог юм.Тус наадамд улсын хүүхэлдэйн театрын жүжигчин О.Минжинсор, жүжигчин Г.Хонгорзул нар БНСУ-ын Азийн Үндэсний Соёлын төв, Чунчон Хүүхэлдэйн театртай хамтран бүтээсэн “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгээрээ оролцоно.

Уг жүжгийг Өмнөд Солонгосын зохиолч Ли Санг Хигийн “Ааруул амтлах мөчид” хэмээх хүүхдийн зурагт номоос сэдэвлэсэн агаад тус бүтээл нь Азийн шилдэг зохиолын уралдаанд шалгарснаар хятад, солонгос, англи, монгол хэлнээ орчуулагдсан юм. Харин тус бүтээлийн зургийг Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнх урлажээ.

Монгол, Солонгос хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд бүтсэн энэхүү жүжиг үндэсний онцлог, соёлын үнэт зүйлсийг хүүхэлдэйн урлагаар дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх зорилготой.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.