Багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүй

Багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүй

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-07
Нийтлэлийг
Cherrynews

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга:

-Боловсролын салбарт нийтдээ 94 мянга орчим багш, ажилчин бий. Үүнээс 48 мянга орчим нь багш. Багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 3000 гаруй багш дутагдалтай байгаа.

Харин Засгийн газрын бодлого чиг үүргийн дагуух төрийн албан хаагчийн цомхотгол багшаас бусад албан хаагчдад хамаарч байгаа.

4000 орчим багш, албан хаагчдыг халах гэж байна гэдэг ташаа мэдээлэл нийгэмд явж байна. Энэ 4000 гэдэг тооны 2000 гаруй нь сул орон тоо. Цомхотголд зөвхөн Боловсролын удирдлагын байгууллагууд орж байгаа.

Чиг үүргийг давхардлыг арилгах, орон тоог цөөлөх шинэчлэл явагдаж байна. Боловсролын яам гэхэд 10 газартай байсан бол зургаан газартай болж байгаа.  Түүнээс багш нарт цомхотгол хийхгүй. Харин ч эсрэгээрээ бидэнд багшийн орон тоо хэрэгтэй байгаа. Бид багш нарыг салбар руу нь татахын тулд ажиллаж байгаа гэв.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.