
Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд онц байдал тогтоолоо
Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал тарваган тахлын батлагдсан тохиолдлын иргэн Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Улмаар тус өвчтөний ойрын хавьтлуудын 6 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарсан тул баталгаажуулан давтан PCR шинжилгээ хийж, хариуг нь хүлээж байгаа аж. Гэхдээ одоогоор тус 6 иргэнд тарваган тахлын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Иймд иргэдийг тарвага агнах, хэрэглэх, түүхий эд худалдан авахаас хатуу татгалзаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг чандлан мөрдөхийг Аймгийн Онцгой комисс анхааруулж байна.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


