
Өнгөрсөн долоо 54 удаагийн обьектын гал түймрийн дуудлага иржээ.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, гурван ой, хээрийн түймэр, нэг хүчтэй салхи шуурга, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ холбоотой ослын дуудлага байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


