Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-01
Нийтлэлийг
Cherrynews

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр. Монгол Улс 1992 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Жил бүрийн энэ өдөр НЗДТГ, нийслэлийн Ахмадын хороо хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тус арга хэмжээнд өнөөдөр нийслэл дэх ахмадуудын төлөөлөл болсон 1200 өндөр настан оролцлоо. Энэ үеэр 90-95 насны 200 метрийн зайн гүйлтийн төрөлд дэлхийн рекордыг эвдсэн Монгол  Улсын Гавьяат тамирчин, гүйлтийн спортын ахмад тамирчин Ц.Раднаа, Цахилгааны инженер Д.Гэрэлт, эдийн засагч Т.Бид-Ялав, Хөдөө аж ахуйн механик инженер П.Цэдэнбал зэрэг улс, нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ.

1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгожээ. Олон улсад энэ өдөр ахмад настнуудын нийгэмд оруулж буй хувь нэмэр, тэдний эрх, халамж, мөн нас ахих үйл явцтай холбоотой хэрэгцээ, бэрхшээлүүдийг олон нийтэд таниулж, бодлогын дэмжлэгийг уриалдаг байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.