Бүсийн сургалтад явсан ОНЦГОЙ БАЙДЛЫН алба хаагчид автобустайгаа осолджээ

Бүсийн сургалтад явсан ОНЦГОЙ БАЙДЛЫН алба хаагчид автобустайгаа осолджээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-21
Нийтлэлийг
Cherrynews

Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын алба хаагчид зам тээврийн осолд орж, зургаан хүн гэмтсэн байна. 

Тодруулбал, бүсийн сургалтад оролцохоор явж байсан алба хаагчдын зорчиж явсан том оврын автобус Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт осолджээ.

Уг ослын улмаас зургаан хүн гэмтэж, нэг хүн автобусны эд ангид хавчуулагдсан байна. Гэмтсэн алба хаагчдыг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргээд байгаа бөгөөд төмөр хийцэд хавчуулагдсан алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа учраас нисдэг тэргээр нийслэлд хүргэхээр болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна. 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.