ОХУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ

ОХУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-23
Нийтлэлийг
Cherrynews

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзжээ. Тэрээр шатахууны хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн байна.

Элчин сайд А.Н. Евсиков сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгааг дурдаад, Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямарваа нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлжээ.

Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.