Буудлагын ДАШТ-д 11 тамирчин оролцоно

Буудлагын ДАШТ-д 11 тамирчин оролцоно

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-11-03
Нийтлэлийг
Cherrynews

Египетийн Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-нд эхэлнэ.

56 дахь удаагийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун нарын удирдлагад урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, А.Ариунзаяа нар цэц сорино.

Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчдын анхны медалийг 1998 онд хийн гар бууны 10 метрийн дасгалд гавьяат тамирчин Д.Мөнхбаяр хүртсэн түүхтэй. Тэрээр ганцаарчилсан төрөлд алт, багаараа хүрэл медалийн тавцанд зогсож байлаа.Буудлагын ДАШТ-ээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Тэгвэл олимпын бус төрлөөр болсон ДАШТ-ээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.