Мал эмнэлгийн салбарынхан маргааш Сүхбаатарын талбайд жагсана

Мал эмнэлгийн салбарынхан маргааш Сүхбаатарын талбайд жагсана

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-01-11
Нийтлэлийг
Cherrynews

Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо мал эмнэлгийн салбарын орон нутгийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгаа мэдэгдэн даваа гарагт (2026.01.12) Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ.

Тус холбооны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 997 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн малын эмч нарын санхүүжилт, цалин хөлс, төлбөрийн нөхцөл байдал хүндэрч, салбарын тасралтгүй ажиллагаа алдагдах эрсдэл үүссэн байна.Мал эмнэлгийн салбарт ажиллагчдын насжилт эрс нэмэгдсэн, залуу боловсон хүчин цөөрсөн, жил бүр дунджаар 150 орчим мэргэжилтэн ажлаа орхидог болсон нь салбарын хямралыг улам гүнзгийрүүлжээ.

Үүнээс гадна орон нутаг дахь мал эмнэлгийн нэгжүүд улсын хэмжээнд үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээндээ санхүүгийн эх үүсвэргүйгээр ажиллаж байгаа нь салбарын тогтвортой байдлыг алдагдуулж, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, улмаар олон нийтийн эрүүл мэндэд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэдгийг албан бичигтээ дурджээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.