'Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулна

'Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-02-24
Нийтлэлийг
Cherrynews
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” (World Horse Day) тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан тухай мэдээлж, энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсныг тэмдэглэж, НҮБ-ын тогтоолын хамтран зохион байгуулагчаар оролцсон Катар Улсын төлөөлөгчдийг Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн адууны фестифальд оролцохыг албан ёсоор урив.
   
Катарын Морин спортын холбоо, орчин үеийн пянтатлоны холбооны Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиш Катар Улс морин спорт, морь үржүүлэг, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэх байр суурь эзэлдгийг тэмдэглээд, Монгол Улстай морин спортын тамирчид солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна монголын хурдан морины уяачид, тамирчид, дасгалжуулагчдыг Катар Улсад хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиш “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд биечлэн оролцохоо нотлов.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.